АНУ-ын Калифорнийн их сургуулийн эрдэмтэд годжи эмийн талаар шинэ судалгаа, туршилт явууллаа. Туршилтад 45-65 насны 13 хүн сайн дураар оролцож 30 грамм орчим годжи жимсийг 3 сарын турш хэрэглэжээ. Оролцогчдын нүдний хамгаалах пигментийн нягтралыг туршилтын өмнө ба дараа хэмжиж үзэв. Гэтэл энэ үзүүлэлт туршилтын явцад нэмэгдсэн болох нь тогтоогдлоо. Эрдэмтэд түүнчлэн 14 хүнтэй өөр бүлэг бүрдүүлж тэдэнд 3 сарын турш нүдний дусаал өгч байв. Гэтэл энэ бүлгийн хүмүүсийн хувьд өөрчлөлт гараагүй аж. “Зеаксантинаар баялаг годжи жимс бол ахимаг настай хүмүүсийн хараа муудахаас сэргийлж байгаа нь тогтоогдлоо. Годжи жимсийг хэрэглэхэд лютеин болон зеаксантины түвшин нэмэгддэг. Энэ 2 пигмент бол хортой цэнхэр гэрлийг шүүж антиоксидантын хамгаалалтыг хангахаас гадна хөгшрөлтийн сөрөг нөлөөнөөс нүдийг хамгаалахад тусалдаг” гэж эрдэмтэд мэдэгдлээ. Энэ судалгааны дүнг “Nutrients” сэтгүүл нийтэлжээ.