Доор дурдсан 5 төрлийн халуун ногоо нь кофеиний нөлөөг саармагжуулах боловч кофег бие махбодид улам ашигтай болгодог. Тиймээс кофед дуртай боловч эрүүл мэндийн шалтгаанаар ууж болохгүй гэсэн бол эмчтэйгээ зөвлөлдөөд туршиж үзээрэй.
* Хар чинжүүтэй кофе бол биеэс токсинуудыг гадагшлуулах, бодисын солилцоог сайжруулах, хоол боловсруулах системийг цэвэрлэх, ходоодны ажиллагааг идэвхжүүлэх зэрэг үйлчилгээтэй. Халуун кофенд 1-2 ширхэг бөөрөнхий, хар чинжүү нэмж ууна.
* Имбирьтэй (цагаан гаа) кофе нь мэдрэлийг тайвшруулж ходоод гэдэсний ажиллагааг эрчимжүүлж өвчин намдаана. Кофе чанахдаа хэрчим имбирь хийгээрэй.
* Корицатай кофе нь кофеиний биед үзүүлэх исэлдэх нөлөөг бууруулна. Нунтаг ба савх хэлбэртэй корицагийн алийг ч ашиглаж болно.
* Кардамонтой кофе нь эфирийн тосны нөлөөгөөр өвөрмөц амттай болж тайвшруулах үйлчилгээтэй, бас ходоод бэхжүүлнэ.
* Хатаасан башир цэцэгтэй кофе (гвоздика) бол цусны эргэлтийг эрчимжүүлж даралт буулгадаг. Эфирийн тосны нөлөөгөөр кофеиний сөрөг нөлөө багасна. Халуун кофенд 1 ширхэг хатаасан гвоздик нэмж ууна.