* Гурвалжин будаа бол амин дэм, витаминаар баялаг хүнс. Турахыг хүсвэл гурвалжин будаа чанасан ус уугаарай. Өглөө ба орой унтахын өмнө аяганы гуравны нэг хэмжээтэй ийм ус уухад биеийн жин илтэд буурч эхэлнэ.
* Мөн гурвалжин будаа чанасан усыг өтгөн хатах үед хэрэглэж болно.
* Гар хөл хөх няц болж хөхөрсөн үед гурвалжин будаанаас жаахныг усанд чана. Дараа нь хөргөж хөвөн дүрээд хөх няц болсон газарт 20 минут тавиарай.
* Сонгино, сармис идсэний дараа амны эвгүй үнэрийг арилгая гэвэл гурвалжин будаа чанасан ус уу.
* Буйл өвдсөн үед ийм ус нь амны эвгүй үнэрийг дардаг.
* Хөл эвэрших, шавьжинд хазуулсны дараа гурвалжин будаа чанасан усыг хэрэглэ.
* Хэтрүүлж идсэн үед гурвалжин будаа чанасан усыг хэрэглэхэд ходоод өвдөхөөс сэргийлнэ.