Окаямагийн их сургуулийн эрдэмтэд “Киви жимсний шүүс бол уушигны хорт хавдар тусах эрсдэлийг бууруулах хандлагатай болохыг тогтоолоо” гэж мэдэгдлээ. Тэдний судалгааны үр дүнг “Express” сэтгүүл нийтэлжээ. Киви жимсний (actinidia arguta, сарунаси) шүүсэнд агуулагддаг изокверцетин бодис бол байгалийн гаралтай, маш хүчтэй антиоксидант бөгөөд чөлөөт радикалуудын үйлчилгээг блоклож чаддаг аж. Ийм учраас киви жимсний шүүс нь исэлдэх стрессийн хүний бие организмд үзүүлж буй нөлөөг мэдэгдэхүйц бууруулж байлаа.
Эрдэмтэд лабораторийн оготно хулгана дээр туршилт явуулсан. Тэгэхдээ тамхинд агуулагддаг нэгдлүүдийн тусламжтай мэрэгч амьтдад уушигны хорт хавдар үүсгэжээ. Дараа нь тэднийг хэдэн бүлэг болгож хуваасан ба нэг бүлгийн хулгануудад киви жимсний шүүсийг эмчилгээний журмаар өгч байв. Гэтэл “actinidia arguta”-н шүүс нь хулгануудын уушгинд илэрсэн хорт хавдрын олон голомтын тоог цөөрүүлсэн нь тогтоогджээ.