өдөр
шөнө
×

"3 цагаан"-аас татгалз

Эрүүл саруул байхын тулд “3 цагаан” хүнсний хэрэглээг багасга, эсвэл бүр татгалз хэмээн эмч нар зөвлөжээ. 
Цагаан давс: Цагаан давсыг маш бага хэрэглэж хэвш. Яагаад гэвэл олон хүнсний бүтээгдэхүүний бүтцэд давс агуулагддаг, бүр талханд хүртэл. Давс их хэрэглэвэл цусны даралт ихсэх, судсууд бөглөрөх зэрэг аюултай. Түүнчлэн давс ихэдвэл ус, шингэн их ууж улмаар бөөр их ачаалалтай ажиллах болно. 
Элсэн чихэр: Саахар их хэрэглэснээр бие организмд сөрөг нөлөөтэй, таргалах бас чихрийн шижин үүсэх эрсдэлтэй. 
Ханасан өөх тос: Өдөр бүр өөх тосыг их хэмжээгээр хэрэглэхэд биеийн жин нэмэгдэх, цусан дахь липидийн түвшин ихэсч цаашлаад зүрх-судасны өвчин тусах магадлалтай. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top