Гэртээ өөрөө бэлдэх болох энэ унд холестерин болон саахарын өндөр түвшнийг бууруулна.
Бэлдэх зүйл: Ус 0.2 литр, нимбэг 2 ширхэг, цоохор майлзын (сельдерей) үндэс 1 ширхэг, лаврын навч 3-4 ширхэг.
Нимбэгээ сайн угаа, дараа нь таллаж хуваан шүүс шахагчаар шүүс гаргаж авна. Нимбэгийн хальсыг жижиг, дөрвөлжин хэрч. Цоохор майлзын үндсийг арилгаж жижиг, дөрвөлжин хэрчээрэй. Одоо жижиг саванд нимбэгийн хэрчсэн хальс, цоохор майлзын хэрчсэн үндсийг хийж дээр нь 4 ширхэг том лаврын навч нэмнэ. Лаврын навч бол цусан дахь саахарын түвшнийг бууруулдаг, II төрлийн чихрийн шижингийн үед тустай. Одоо усаа нэмнэ. Дараа нь гал дээр тавьж таглан хүчтэй гал дээр буцалга, дараа нь галаа бууруулж 20 минут чанана.
Цоохор майлз болж зөөлөрсөн бол гал дээрээс авч 2 цаг хөргөнө. Дараа нь лаврын навчаа авч илүүдэл шингэнийг стакан руу юүлнэ. Энэ унд нь дархлаа бэхжүүлдэг, ханиад томууны үед тустай. Ингээд савтайгаа блендерт хийж нунтаглана. Үүн дээр өмнө бэлдсэн 2 ширхэг нимбэгийн шүүсийг нэмж блендерт дахин хутгана. Дараа нь түүнийг шилэн саванд хийж тавиад өглөө бүр өлөн элгэн дээр 1 халбагыг ууна. 2 сарын турш уух хэрэгтэй. Түүнийг үргэлж хөргөгчинд хадгалах ёстой.