Гачуурын боргоцойн ханд бол даралт ихдэх, инсульт, инфарктаас сэргийлэхэд тустай. Энэ ханданд С, К, В бүлгийн витамин, мөн танин, рутин, фитонцид зэрэг олон ашигтай бодис агуулагддаг. Ногоон ба хүрэн боргоцойн алийг ч ашиглаж болно. Гэхдээ хатсан, хуурай, “дэлгэрсэн” боргоцой тохиромжгүй. Модноос түүхэд боргоцой арай гэж ховхорч байвал сайн, “сүүл” нь хуурай биш байх ёстой. Боргоцойг гэртээ авчирч хатаахад “нээгдэнэ”.
1 литр усанд 5-6 ширхэг боргоцой хийж зөөлөн гал дээр 20 минут буцалга. Хөрсний дараа шүүж чанамлыг хөргөгчинд хадгална. Өдөрт 2 удаа тал стакан ууна.
Энэ хандыг өөр аргаар бэлдэж болно. 1 литрийн шилэн саванд боргоцой хийж дүүргэнэ. Дээр нь сайн чанарын архи хийж дүүргэн харанхуй газарт 14-21 хоног байлга. Өвчнөөс урьдчилан сэргийлье гэвэл өдөрт 1 удаа энэ хандаас 1 цайны халбагыг авч цайндаа нэмж уу. Эмчилгээний журмаар уух бол өдөрт 2-3 удаа тус бүр 1 цайны халбага хандыг цайнд нэмж хэрэглэ. 1 сар уухад курс эмчилгээ болно, дараа нь завсарлах хэрэгтэй.
Гэхдээ жирэмсэн, хөхөөр хооллож буй эхчүүд гачуурын боргоцойн хандыг ууж болохгүй, мөн харшил ба бөөрний өвчтэй хүмүүст хориотой. Түүнчлэн 12 нас хүрээгүй ба 80-аас дээш настай хүмүүс хэрэглэх хэрэггүй.