Улаан лууван буюу редискаг хоол хүнсэнд хэрэглэхээс гадна эмчилгээний зориулалттай ашиглаж болно. Энэ ногоо бол дархлааг бэхжүүлж цусан дахь гемоглобины агууламжийг нэмэгдүүлдэг. Мөн түүнийг тогтмол хэрэглэснээр олон жилийн турш зүрх судасны системээ сайн байлгах боломжтой. Редиска гашуувтар амттай байдаг нь түүнд агуулагддаг гичний тостой холбоотой. Гичний тосоор баялаг улаан лууванг цөс ялгаруулах зорилгоор хэрэглэж болно. Түүнчлэн энэ ногоог хаван хөөх, гэдэс цэвэрлэж гүйлгэх зориулалтаар ашигладаг. Улаан лууван бол төмөр, фосфор, натри, кальци, магни зэрэг хүнд ашигтай олон бичил элементээр баялаг. Чухам эдгээр бодис хүний бие организмын бүх процессын үйл ажиллагааг хангахад тусалж бодисын солилцоо ба цусны эргэлтийг сайжруулдаг. Түүнд бас В бүлгийн болон С, PP виминууд агуулагддаг. Иймээс чихрийн шижин, тулай өвчин туссан хүмүүст энэ ногоог хэрэглэхэд сайн, өвчний шинж тэмдгийг бууруулж, биеийн байдлыг сайжруулна. Улаан лууван хоолны дуршлыг дээшлүүлдэг, хэдий ийм ч түүнийг жин буруулах зорилгоор хэрэглэхийг мэргэжилтнүүд зөвлөдөг.