Магни: Магнийн ачаар элэг токсинд тэсвэртэй болж цусан хангамж сайжран гликогений синтез эрчимжинэ, чухал антиоксидант -глутатион үйлдвэрлэхэд оролцдог. Магниар баялаг хүнс: улаанбуудайн хивэг, хулууны үр, гүнжид, миндаль, шар буурцаг.
Цайр: Энэ минералгүй бол хоол боловсруулах ферментүүдийн үйлдвэрлэл боломжгүй. Түүнчлэн цайр нь элэгний хор тайлах чадварыг ихэсгэж эсүүдийн дархлааг дээшлүүлдэг. Цайраар баялаг хүнс бол шош, какао, далайн гаралтай хүнс, өндөг, хулууны үр, гүнжид, улаанбуудайн хивэг, хатуу бяслаг.
Селен: Энэ минерал хүчтэй гепатопротектор, өөрөөр хэлбэл элэгний эсүүдийн нөхөн сэргэлтэд чухал үүрэгтэй. Түүнгүй бол элэгний нөхөн сэргэх чадвар буурдаг. Селенээр баялаг хүнс: улаанбуудайн хивэг, наранцэцгийн самар, овесны хивэг, өндөг, талхны зах.
Зэс: Энэ минерал нь элгийг үрэвслээс хамгаалдаг, түүнээс гадна төмрийг гемоглобин болж хувирах болон бодисын солилцооны бусад процесст чухал үүрэг гүйцэтгэдэг. Зэсээр баялаг хүнс: арахис, улаанбуудайн хивэг, гурвалжин будаа, овес будаа, вандуй.