өдөр
шөнө
×

Хорт хавдрын өсөлтийг сааруулдаг нэгдлийг нээжээ

Саудын Араб улсын Хаилийн их сургуулийн эрдэмтэд хорт хавдрын өсөлтөд нөлөөлдөг нэгдлийг агь, шаваг, шарилжаас (Artemisia vulgaris L) олж илрүүлсэн тухай “Sayidaty” мэдээллээ. “Энэ нэгдлийг ашиглан бүтээсэн эмийг туршихад сайн үр дүн үзүүлсэн, үр өгөөж өндөр. Хорт хавдрын эсүүдийн өсөлт мэдэгдэхүйц буурч байв. Түүнийг бид түрүү булчирхайн хорт хавдрын эсүүд дээр туршиж үзсэн, хэрэглэх үед эрүүл эсүүдийг устгаагүй.... Саудын Арабын эмийн компаниуд одоо лабораторийн туршилтуудаа үргэлжлүүлж байна. Шаардлагатай бүх туршилт дуусч шинжээчид эерэг дүгнэлт өгсний дараа үйлдвэрлэх асуудлыг авч хэлэлцэнэ” гэж араб эрдэмтэд мэдэгдэв. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top