өдөр
шөнө
×

Хөргөгчний соронзон наалт сэтгэл санаанд эерэгээр нөлөөлдөг

Англи улсын Ливерпулийн их сургуулийн сэтгэл судлаачид сонирхолтой судалгаа хийжээ. Байнга аялж жуулчилдаг 19 хүний гэрт эрдэмтэн Жон Байром өөрийн багийн хамт очиж асуулга авахдаа сэтгэл санаанд хамгийн эерэг таатай нөлөөлдөг зүйлийг тодруулсан байна. Ихэнх хүмүүс тэднийг шууд л соронзон наалтаар дүүрэн хөргөгчийнхөө дэргэд аваачин “Гадаадын чихэр амттан авчирсан ч дороо идэж дуусгадаг. Харин хөргөгчөө онгойлгох бүрдээ соронзон наалтаа харж баяр баяслыг мэдэрдэг”, “Эд юмс, баримал зэрэг зүйлс тоосонд дарагдаад эсвэл шүүгээнд далд хэвтдэг. Харин эдгээр соронз үргэлж хөнгөн таатай дурсамж төрүүлдэг”, “Ийм наалт гэрэл зургаас ч илүүтэй сэтгэл санааг өргөдөг”, “Соронзон наалтыг харах бүрдээ тухайн  аялал эсвэл үйл явдал, уулзалтыг дурсдаг”, “Гадаа бороо орж уйтгартай баргар үед ч холын аянаас авч ирсэн далайн зурагтай соронзон наалтыг хармагц давалгаа сонсогдож нар ээх шиг болдог” гэж ярилаа. 
“Гэрэл зураг, оливын тос, халуун ногоо, сайхан хувцас, хөргөгчний соронзон наалт, бэлэг дурсгалын зүйлс гээд олон юмыг хүмүүс аян замаас буцаж ирэхдээ авч ирдэг. Гэхдээ л аялагч жуулчдын хамгийн дуртай зүйл нь хөргөгчний соронзон наалт юм байна. Соронзон наалт яг триггер шиг нөлөөлдөг бололтой. Олон жилийн дараа ч гэсэн, ямар ч нөхцөл байдалд байсан (тараг авахаар хөргөгч онгойлгох, ажилдаа яарч явах, тоосоо арчих зэрэг) соронзон наалт шууд сэтгэл санааны байдлыг дээшлүүлж байлаа. Чухам соронзон наалт бусад юунаас ч илүүтэй аялал жуулчлалын тухай таатай, сайхан дурсамжийг бэлэглэдэг аж. Тиймээс ийш тийшээ хол ойр явах бол хөргөгчний соронзон наалт худалдаж авч байхыг зөвлөж байна” хэмээн эрдэмтэд мэдэгдлээ. Тэдний судалгааны үр дүнг “Annals of Tourism Research” сэтгүүл нийтэлжээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top