өдөр
шөнө
×

Тураадаг халуун ногоо

АНУ-ын Мичиганы их сургуулийн Амьдралын тухай шинжлэх ухааны хүрээлэнгийн эрдэмтэд өөхийг үр дүнтэй "шатаадаг” халуун ногоо олжээ. Энэ халуун ногоо бол айл болгоны гал тогоонд байдаг корица. Хамаг учир түүний үндсэн бүрэлдэхүүн хэсэг болох хүрэн альдегид ажээ. Хүрэн альдегид нь адипоцитүүд гэж нэрлэдэг өөхний эсүүдэд шууд нөлөөлж бодисын солилцоог сайжруулах үйлчилгээтэй юм байна. Өөрөөр хэлбэл, термогенезийг (калорийг дулаан болгох чадвар) идэвхжүүлдэг аж. "Гэхдээ турахын тулд хүрэн альдегидыг хэрхэн ашиглахыг тодруулах, мөн харш нөлөө үзүүлэхээс сэргийлэхийн тулд нэмэлт хэдэн судалгаа хийх шаардлагатай" хэмээн эрдэмтэд ярилаа. Энэ судалгааг “Metabolism” сэтгүүл нийтэлжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top