- Хөл ядарч халуу оргиод байвал балжингарма цэцгийн ханд буцалгаж хөлөө дүрэх хэрэгтэй.
- Орой болохоор хөл ядарч хавагнадаг бол ургамлын бүлээн ханд бэлдэж хөлөө дүрэхэд сайн. Хатаасан балжингарма цэцэг (ромашка), хулгана сүүл (шалфей), шивэл (хвощ) бэлдэж холино. Үүнээс 100 граммыг авч дээр нь 1 литр халуун ус нэмэн 15 минут буцалга. 45 минут тунгаасны дараа шүүнэ. Энэ ханд дээр 3-4 литр ус нэмж шингэлэн хэрэглэнэ.
- Хөл ядарч өвдөөд байвал оливын тосыг давстай хольж арчаарай. 1 цайны халбага давсыг 1 стакан тосонд хийнэ. Энэ зорилгоор мөн нимбэгийн шүүс хэрэглэдэг, эсвэл нимбэгийн шүүсийг ургамлын тостой тэнцүү хэмжээгээр хольж ашиглаж болно.
- Хөл хавагнаж ядарсан үед мөсөөр үрж арчихад тус болдог. Зүгээр усны оронд балжингарма цэцэг, шивэл, талын хонгор зул цэцэг, төлөгч өвс зэрэг ургамлын хандыг хөлдөөж ашиглавал илүү үр дүнтэй.