өдөр
шөнө
×

Бие галбир сайжруулах үйлчилгээтэй цай

Алим, абрикостой цай олон талын ашигтай, хоол боловсруулалт сайжрахын зэрэгцээ нүүрний арьс толийж гоё болно. Хамгийн гол нь ийм цай биеийн илүүдэл усыг хөөж гадагшлуулан хаванг арилгадаг. Өөрөөр хэлбэл, алим ба абрикостой цай таныг турааж сайхан бие галбиртай болгоно. Дашрамд дурдахад, ихэнх хүн биед нь хуримтлагдсан илүүдэл усаас болж жин хурдан нэмдэг. Ийм цайг зуны халуунд уухад маш тохиромжтой, сэрүүцүүлж ажлын чадварыг дээшлүүлнэ,  бас бие махбодийг дэмжинэ. 
Абрикос жимсэнд кали агуулагддаг, энэ бодис дутагдвал ус-давсны солилцоо алдагдаж улмаар илүүдэл ус гадагшлахгүй, хаван үүсгэх талтай. Түүнчлэн энэ жимсэнд А витамин ба каротин их хэмжээгээр байдаг учраас зун таны бие наранд гоё, жигд борлоно. Абрикосонд мөн эслэгүүд бий, түүний ачаар хоол боловсруулалт сайжран зогсонгиших эрсдэл буурдаг. Үр дүнд нь гэдэс дүүрэх, гэдэс хүнд оргих, таагүй мэдрэмж төрөх нь багасна. Абрикос бас биеийн хамгаалалтын хүчийг нэмэгдүүлдэг. Харин алим нь биеийн эдүүдээс илүүдэл усыг хөөх үйлчилгээтэй, мөн бодисын солилцооны бүтээгдэхүүнийг гадагшлуулж хуримтлагдахаас сэргийлнэ. Иймээс алимыг тогтмол хэрэглэхэд нүүр царайгаар юм туурах зэрэг таагүй үзэгдэл арилдаг. 
Бэлдэх арга: Эхлээд ногоон цай (бусад цай ч болно) хандалж бэлдээрэй. 1,5 литр усанд 2 цайны халбага ногоон цай нэмж идээшүүлнэ. 10 ширхэг абрикос жимсний ясыг авч жижиглэн хэрч. Дараа нь дунд зэргийн 1 ширхэг алимыг мөн хэрчиж бэлдэнэ. Алим, абрикосоо саванд хийж дээр нь бүлээн цайгаа нэм, хүсвэл гаа нэмж болно. 20 минутын дараа таны тураах ундаа бэлэн болно. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top