өдөр
шөнө
×

Өглөөний ундаас татгалзвал сөрөг уршиг дагавартай

Өглөөний унд бол бодисын солилцоог эхлүүлдэг катализатор, иймээс өглөө цай уугаад гарах нь тэжээлийн олон бодис авч хооллолтын чанарт эерэг нөлөөлөхөөс гадна бие махбодь, оюун санаа эрүүл байх баталгаа юм. Харин та өглөөний ундаас татгалзвал тухайн өдөр төдийгүй эрүүл мэндэд бүхэлд нь сөрөг уршиг дагавартай. 
1. Цусан дахь саахрын түвшин унаж диабетаар өвчлөх эрсдэлтэй: Унтаад сэрэхэд өглөө глюкозын түвшин доогуур байдаг. Хэрэв өглөөний унд ууж энэ түвшнийг дээшлүүлэхгүй бол улам доошилсоор хүч тамир алдагдаж цочромхой ууртай болж ажилдаа төвлөрөх чадвар буурна. Та өглөөний цайнаас тогтмол татгалзаж хэвшвэл цусан дахь глюкозын түвшний хяналт алдагдаж диабетын өмнөх үед эсвэл II төрлийн диабетад хүргэх аюултай. 
2. Оюун ухааны чадвар муудна: Та өөрийн тархи, биед маш чухал тэжээлийн бодисыг өглөөний ундаар авах ёстой. Эсрэг тохиолдолд ой тогтоолт, сэтгэлгээ, анхаарал төвлөрөлт зэрэгт асуудал үүснэ. 
3. Бодисын солилцоо саарч биеийн жин нэмэгдэнэ: Хүний бие махбодь өглөө илчлэг авахаар байгалиас заяагдсан. Гэтэл өглөөгүүр юм идээгүй тохиолдолд бодисын солилцоо саарч энерги авах ба зарцуулах бие махбодийн “дэглэм” доголдох тул таргалах аюултай. 
4. Өлсгөлөнг хянах чадвараа алдана: Өглөө юм идэхгүй бол өдөр их иддэг, учир нь бие махбодь дутуу илчлэгээ авч буй хэрэг. Улмаар илүү их нүүрс ус, өөх тос хэрэглэж байнга хэтрүүлж идэх зуршилтай болно. Нэг бол өлсөх эсвэл хэтрүүлж идэх нь хожим хоолны хямралд хүргэж болзошгүй. 
5. Мэдрэлийн системд сөрөг нөлөөлнө: Өглөө өлсөх бүрд кортизол буюу стрессийн даавар ялгардаг гэж ойлгож болно. Улмаар энэ нь мэдрэлийн системийн ажиллагаа доголдох, түгших, цочир ууртай болох, зүрх дэлсэх зэрэг эрсдэлд оруулдаг. 
6. Эрч хүч, тамир тэнхээ буурна: Амархан ядарч цуцах, толгой өвдөх, толгой “манантах”, ааш зан хувирамтгай болох, үлбэгэр номой болох зэрэг олон сөрөг талтай. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top