Дэлхийн хүмүүсийн 40% нь чихрийн шижин өвчнөөр шаналдаг гэсэн тоо баримт бий. Зарим хүнс, ундаа нь далд хэлбэрээр цусан дахь саахарын түвшнийг нэмэгдүүлдэг., иймээс та идэж ууж буй хүнс, ундаандаа онцгой анхаарал хандуулж байгаарай.
Чихэрлэг, хийжүүлсэн ундаа. Ийм ундаанд асар их саахар агуулагддаг. Хэрэв та тогтмол хийжүүлсэн ундаа хэрэглэдэг бол диабет өвчин тусах эрсдэлтэй. Чихэрлэг жимсээс хэдэн кг идсэн ч хийжүүлсэн ундаанаас бага хор хөнөөл учруулдаг болохыг эрдэмтэд нотолжээ.
Савласан жүүс (пакеттай): Пакеттай жүүс мөн л их хэмжээний саахартай. 1 аяга ийм жүүс уухад онц сөрөг нөлөөгүй. Харин та өдөрт 0,5 литр ба үүнээс ихийг уудаг бол чихрийн шижин өвчнөөр өвчлөх аюултай. Түүний оронд гэртээ жимсийг шахаж шүүс, смузи бэлдэж уу,
Сүүн коктейль: Та гэрийн нөхцөлд өөрөө саахаргүй сүүн коктейль бэлдэж уувал мэдээж ашигтай. Харин гадуур зарж буй сүүн коктейльд маш болгоомжтой хандах ёстой. Судалгаанаас үзэхэд зарим төрлийн сүүн коктейлийг ууснаас 1 цагийн дараа судсууд нарийсч уян хатан чанар нь алдагдаж байв. Яагаад гэвэл, тэдгээр коктейль асар их илчлэгтэй байсан аж.