өдөр
шөнө
×

Хордлогын дараа биеэ тэнхрүүлэх тухай

“Хүнсний хордлогод өртөх эрсдэл зун ихэсдэг. Хэрэв хордлого болсон бол юуны өмнө их ус уу, ингэснээр бие усгүйжихээс сэргийлэх төдийгүй токсиныг гадагшлуулах юм. Гэхдээ усыг зөв уух ёстой, бага багаар балгаж уувал бөөлжихгүй. Хордлого авсан үед, мөн хордлогын дараа хүнд хоолоос татгалзаарай. Будаа, гадил, шингэн шөл, тахианы шөл зэрэг амархан шингэх хоол идэхийг хичээ. Бие махбодио хурдан тэнхрүүлье гэвэл гэдэсний бичил орчныг нөхөн сэргээх пробиотик хэрэглээрэй. Жишээлбэл, амьд “бодистой” йогурт, тусгай нэмэгдэл бүтээгдэхүүн. Сайн амарч биеэ тэнхрүүл. Нойроо хангалттай авч, амар тайван байвал дархлааны системээ халдварын эсрэг тэмцэхэд тусална гэсэн үг. Хэрэв хордлогын шинж тэмдэг 48 цагийн хугацаанд арилахгүй, эсвэл бие муудвал заавал эмнэлэгт хандаарай” хэмээн “MD Group” эмнэлгийн Эмчилгээ, оношилгооны төвийн захирал, гастроэнтерологч Оксана Янова зөвлөв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top