“Хорт хавдар тусч эдгэрсэн хүмүүс, мөн өвчнөө эмчлүүлж байгаа бол “Газар дундын тэнгисийн хоолны дэглэм” баримталвал зохино. Ийм дэглэм зүрхний эрүүл мэндэд тустай, мөн нас уртасгадаг болохыг манай шинэ судалгаа нотоллоо” хэмээн Италийн эрдэмтэд мэдэгдлээ. Тэд 13 жилийн турш Италийн хорт хавдартай 800 хүнийг ажиглажээ. Тэд бүгд насанд хүрсэн хүмүүс байв. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн хооллолт, хоолны цэсийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг эрдэмтэд цуглуулжээ. Гэтэл Газар дундын тэнгисийн хоолны дэглэм сахидаг хорт хавдартай өвчтөнүүд илүү урт насалж байлаа. Тухайлбал, тэдний эрт үхэх эрсдэл бусадтай харьцуулахад 32% бага, харин зүрх судасны өвчнөөр нас барах эрсдэл 60% бага байжээ.
Сануулахад, Газар дундын тэнгисийн хоолны дэглэм нь шинэ ногоо жимс, бүхэл үр, үр, самар, шош, оливын тосыг их хэмжээгээр хэрэглэх дээр суурилдаг. Түүнээс гадна 7 хоногт доод тал нь 2 удаа загас, далайн гаралтай хүнс хэрэглэнэ. Түүнчлэн өдөр бүр сүү, цагаан идээ, тослоггүй уураг иднэ. Харин улаан мах, хагас бэлэн бүтээгдэхүүний хэрэглээ маш бага байхын зэрэгцээ чихэрлэг ундаанаас бүрэн татгалзах ёстой.