өдөр
шөнө
×

Хорт хавдраас сэргийлье гэвэл загас, өндөг идээрэй

“Хавдар, хорт хавдраас сэргийлэхэд зөв хооллолт чухал үүрэг гүйцэтгэдэг. Юуны өмнө “зөв уураг” хэрэглэж хэвшээрэй. Жишээ нь, үхрийн мах болон тахиа, загас болон өндөг зэрэг хүнсийг хоолны цэсэндээ нэмэх хэрэгтэй. Харин гахайн мах, мөн хонины махаас татгалзвал зохино, яагаад гэвэл өөх тосны илүүдлээс болж ходоод ба гэдэсний эрүүл эсүүд мутацад орох эрсдэлтэй. Төгс уурагтай өглөөний унд бол шарсан өндөг + хүнсний ногоо. Эсвэл аарцтай (нойтон ээзгий) йогурт. Эдгээр хүнс бол аминхүчлээр баялаг, амархан шингэдэг. Мөн далайн загас, самар, ургамлын тосонд агуулагддаг “омега 3” нь хавдар тусах эрсдэлийг бууруулдаг бөгөөд холестерины түвшнийг хянахад тусална, бас бодисын солилцоог сайжруулж эсүүдийг гэмтэхээс хамгаалдаг. Түүнчлэн бүхэл үрийн хүнсний (бор будаа, овес, бүдүүн ширхэгтэй гоймон, талх) ургамлын эслэгүүд болон ногоон өнгөтэй хүнсний ногоо нь эрүүл мэндэд ашигтай. Тэдгээрийг тогтмол хэрэглэснээр та гэдсээ хавдраас хамгаалах төдийгүй хоол боловсруулалтаа сайжруулна. Хавдар тусах эрсдэлийг бууруулах ногоонд Cruciferous, цитрүүсийн төрлийн ногоо багтдаг. Жишээ нь, брокколи ба грейпфрут. 7 хоногт 2-3 удаа брокколи идвэл зүрх судасны болон хоол боловсруулах системд ашигтай, энэ ногоон мөн аюултай канцерогеныг саармагжуулах шидтэй" хэмээн Оросын хавдрын эмч Елизавета Васильева зөвлөлөө..

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top