Дэлхийн эрүүл мэндийн байгууллага коронавирүсийн Цар тахлын талаарх сүүлийн 1 сарын тайлангаа тавилаа. 2022 оны 12 сарын 26-наас 2023 оны 1 сарын 22-ны хооронд дэлхий даяар 11 сая гаруй хүн коронавирүсийн халдвар авчээ. Гэхдээ энэ бол өмнөх тайлантай харьцуулахад 25% буурсан тоо. Хэдий тийм ч зөвхөн сүүлийн 1 хоногт 179108 хүнд “COVID-19” нэмж бүртгэгдсэн байна. Мөн хугацаанд ковидоор өвчилсөн 55 мянган хүн нас барав, тиймээс сүүлийн 28 хоногт коронавирүсийн үхэл 13% нэмэгдсэн гэсэн үг. Хамгийн их халдвар Японд бүртгэгдсэн, энд 672526 хүн нэмж өвчилсөн байна. Дараа нь АНУ-д 323721 халдвар, гуравт Өмнөд Солонгост 192638, тэгээд Хятадад 142066, Бразилд 114916 халдвар илэрчээ.
ДЭМБ-ын мэдээгээр коронавирүсийн Цар тахал эхэлснээс хойш манай гараг дээр 664873023 хүн халдвар авч, 6724248 хүн нас барлаа.
Нэмж өгүүлэхэд, Умард Солонгост халдвар нэмэгдсэнтэй холбоотойгоор нийслэл Пхеньянд 5 өдрийн Хөл хорио тогтоожээ.