Уураг тархины хөгшрөлтийг сааруулахад тустай жимс бол шийгуа, нэрс, усан үзэм. Эдгээр жимсэнд антиоксидантууд их хэмжээгээр агуулагддаг, иймээс эрт хөгшрөхөөс сэргийлж ой тогтоолт муудах, деменцид өртөх эрсдэлийг бууруулна. Тухайлбал, шийгуанд хүчтэй антиоксидант ликопин бий. Нэрс бол флавоноидоор баялаг, чухам энэ бодис таны тархины ажиллагааг сайжруулахад тустай. Түүнчлэн усан үзмэнд ресвератрол, мөн зарим сортын усан үзмэнд полифенолууд байдаг, харин энэ нь ой тогтоолтыг сайжруулахад хэрэгтэй. Түүнээс гадна натурал микро элементүүдийн эх үүсвэр - бөөрөлзгөнө, зэтгэнэ, үхрийн нүд, улаалзганыг хэрэглэж байгаарай. Эдгээр жимс бол ашигтай десерт гэсэн үг, бүр шоколадыг орлуулж болно. Гэхдээ бүү хэтрүүл, учир нь хоолны дуршлыг нэмэгдүүлж магадгүй.
Ер нь уураг тархиа хөгшрүүлэхгүй гэвэл архи тамхинаас татгалз, зөв хоолло, гадуур их зугаалаарай. Мэдээж та өөрийн биеийн жин болон цусан дахь саахар ба холестерины түвшнийг тогтмол хянах хэрэгтэй.