Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон НҮБ-ын Хүүхдийн сан (ЮНИСЕФ) 2023 оны хүүхдийн вакцинжуулалтын дүнг танилцуулав. “Аюулт өвчний халдвараас сэргийлэх вакцинжуулалтын түвшин муу байна, одоо хүртэл 2019 оны түвшиндээ буцаж очиж чадаагүй... Хөхүүл насны хүүхдүүдийн 84% буюу 108 сая нь 2023 онд АКДС вакцины (сахуу, татран, хөхүүл ханиадын эсрэг) 3 тунд хамрагдсан. Дунд болон доогуур орлогын түвшинтэй орнуудад энэ үзүүлэлт бүр доогуур байна. Вакцины ганц ч тун тариулаагүй хүүхдийн тоо 2022 онд 13,9 сая байснаа 2023 онд 14,5 сая болж нэмэгджээ. Энд олон шалтгааныг нэрлэж болно: эмнэлгийн үйл ажиллагааны доголдол, логистик, вакцинжуулалтын эсрэг хандлага, эмнэлгийн үйлчилгээний хүртээмж жигд бус.... 2023 онд вакцинжуулалтын түвшин зогсонги байдалд орсон... Улаан бурхан өвчний вакцинжуулалт мөн адил. Дэлхийн 35 сая хүүхэд нэг бол вакцинжуулалтад хамрагдаагүй эсвэл вакцинжуулалтын мөчлөгийг дуусгаагүй. 2023 онд нийт хүүхдийн 83% улаан бурхны вакцины эхний тунг тариулсан, гэтэл “сүргийн дархлаа” тогтоохын тулд 95,5% байх ёстой. Сүүлийн 5 жилд улаан бурхан өвчний дэгдэлд 103 улсад бүртгэгдлээ” хэмээн уг тайланд дурджээ.