"Английн Биобанк 460 гаруй мянган хүнийг судалгаандаа хамруулж хоолны зуршлыг нь судалжээ. Хүмүүс хоолны зуршлаа өөрчилж эрүүл хооллолтод шилжсэн тохиолдолд наслалт нь уртасч байна гэсэн дүгнэлтэд эрдэмтэд хүрчээ” хэмээн “Yahoo News” мэдээллээ. Оролцогчдыг хоолны зуршлаас нь хамааран хэдэн бүлэгт хуваасан ба цаг хугацаа өнгөрөх тусам тэдний эрүүл мэндийн байдал хэрхэн өөрчлөгдөж буйг нарийвчлан бүртгэж тэмдэглэж байжээ.
“Архи тамхиас татгалзаж тогтмол дасгал хийж идэвхтэй хөдөлгөөнтэй байсан хүмүүс дунджаар 9 жилээр илүү насалсан. Харин чихэрлэг ундаа, махтай хагас бэлэн бүтээгдэхүүн хэрэглэхээ больж оронд нь бүхэл үрийн хүнс, самар, хүнсний ногоо зэргийг сонгосон хүмүүсийн наслалт 10 жилээр нэмэгдлээ. Хүмүүс өөрсдийн хоолны цэсээ хичнээн их өөрчлөх тусам, бүрэн эрүүл хооллолтыг сонгох тусам урт наслах магадлалтай. Харин хижээл насанд хоолны зуршлаа өөрчлөх оролдлогыг эхэлсэн тохиолдолд наслалт нэг их уртсахгүй” хэмээн эрдэмтэд тайлбарлалаа.