өдөр
шөнө
×

Нүдний хараа муутгадаг зуршлууд

---Оросын нүдний эмч Т.Фадейкины зөвлөгөө—
Нүдний хараанд удамшлаас гадна буруу зуршлууд, орчин, гэрэл гээд олон хүчин зүйл нөлөөлдөг. Нүдний хараа мууддаг гол шалтгаануудаас тоочвол компьютерийн ард удаан хугацаагаар буруу суух, мөн гар утасны дэлгэцийг удаан ширтэх зуршил. Энэ нь ялангуяа залууст их хамаатай. Ихэнх залуус өдөрт 6-7 цагийг компьютерийн дэлгэц ширтэх, гар утсаа оролдох зэргээр өнгөрөөдөг болжээ. Түүнчлэн хурц тод гэрэл, амралтгүй ажиллах зуршил, дэлгэцэнд хэт ойр суух зэрэг нь нүдэнд сөрөг нөлөөтэй. Үүнээс болж нүдний ачаалал ихэсч, булчингуудын чангарал мууддаг.... Түүнээс гадна бүдэг гэрэлд эсвэл харанхуйд ном уншихад нүд их ядарна. Мэдээж гэрэл хэт тод бол бас муу, тиймээс болж өгвөл хэт ягаан туяаны хамгаалалттай нүдний шил зүүх хэрэгтэй. Эсрэг тохиолдолд катаракт болох, эсвэл нүдний торлогийн төв бүс өөрчлөгдөх зэргээр таагүй нөлөөлөх нь бий. Эмч хэрэв танд харааны шил зүүхийг зөвлөвөл дагах нь зүйтэй. Яагаад гэвэл, байнга нүдээ онийлгож юм харах зуршлаас болж нүдний булчингууд их ядарч улмаар толгой өвдөх, нүд ба хөмсөг хавьцаа таагүй мэдрэмж төрөх, үрчлээ үүсэх зэрэг таагүй үр дагавартай. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • Урантөгөлдөр (192.82.69.9)
    Даттай чат бичнүү минм нүд муу
    2023 оны 01 сарын 26 | Хариулах
Top