---Оросын эндокринологч эмч, хоол зүйч Яна Королевагийн зөвлөгөө---
Кальци ясанд маш чухал гэдгийг бүгд мэднэ. Насанд хүрсэн хүмүүс хоногт 1000-1200 мг кальци хэрэглэх ёстой. Ер нь өдөрт сүү, цагаан идээнээс 3 порцыг хэрэглэвэл зохино: 150 грамм аарц (нойтон ээзгий), 200 мл сүү буюу тараг, 30 грамм хатуу бяслаг буюу 150 грамм йогурт. Илүү нарийн мэдээллийг таны нас, хүйс, өвчлөл зэргээс хамаарч эмч өгөх болно.
Харин та сүү, цагаан идээ идэх хүсэлгүй эсвэл ямар нэг шалтгаанаар (үнээний сүү эсвэл лактозын харшилтай, холестерины түвшин өндөр....) хэрэглэх боломжгүй бол навчит ногоон ногоо (яншуй, гоньд зэрэг), байцаа, брокколи, самар, үр, шар буурцаг, сардин зэрэг лаазалсан загасаас кальци авч болно. Харин кальцийн нэмэгдэлтэй био идэвхт бүтээгдэхүүнийг зөвхөн эмчийн хяналтан дор хэрэглэх ёстой.