өдөр
шөнө
×

Хорт хавдар тусах эрсдэлийг бууруулах боломжтой

“Элэгний хорт хавдрын 70% орчим нь таргалалттай холбоотой байна. Гэхдээ хорт хавдар тусах хамгийн гол хүчин зүйл бол мэдээж тамхидалт. Сүүлийн үед тамхи татагсдын тоо аажмаар багасч байгаа бол илүүдэл жинтэй хүмүүсийн тоо улам нэмэгдэх боллоо. Англи улсад 3 хүн тутмын 1 нь илүүдэл жинтэй. Энэ нь тухайн хүмүүст өөрсдөд нь хүндрэлтэй байхаас гадна улсын эрүүлийг хамгаалах салбарт маш том асуудал үүсгэдэг. Таргалалт дан ганц элгэнд нөлөөлөхгүй... Илүүдэл жин бол түрүү булчирхайн хорт хавдрыг өдөөгч хүчин зүйл. Таргалах үед таныг гэдсийг том болгодог бүх зүйл (өөх тос болон нүүрс ус, махны хэт хэрэглээ зэрэг) үнэндээ хорт хавдар тусах эрсдэлийг нэмэгдүүлж байдаг. Бэлхүүсийн тойрог 86см –ээс дээш бол ноцтой аюулд орж байгааг та ойлгох ёстой... Түргэн хоол, хагас бэлэн бүтээгдэхүүн зэрэг буруу хоолны нөлөөгөөр залуус хавдар тусах нь ихэслээ. Ийм учраас фастфүүд гэх мэт хүнсээс татгалз, ядаж л багасгах ёстой” хэмээн Английн хавдрын эмч Шиван Сивакумар, Жо О'Салливан нар мэдэгдсэн тухай “The Guardian” сонин бичжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top