өдөр
шөнө
×

Нью Фаберлик ХХК-ийн үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье!

Үндэсний Нью Фаберлик ХХК 10 жилийн ой

Монголын шууд худалдааны салбартаа тэргүүлэгчдийн нэг, 100 хувь үндэсний хөрөнгө оруулалттай, Худалдаа Аж Үйлдвэрийн Тэнхимийн гишүүн болох Нью Фаберлик ХХК үүсгэн байгуулагдаж Монгол улсын олон олон айл өрхийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилгын дор үйл ажиллагаагаа явуулсаар өдгөө 10 жилээ угтаж байна.

Анх 6 ажилтан 100 хүрэхгүй гишүүдтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол нэгэн аравны туршид хөгжин дэвшсээр өдгөө 80 гаруй агентын төв, өндөр мэдлэг боловсролтой, туршлагатай 30 гаруй ажилтан, 10’000 гаруй гишүүдийн хамт итгэл дүүрэн ойн баяраа тэмдэглэн өнгөрүүлж байна.

10 жилийн хугацаанд “Монгол хүний амьдралын чанарыг дээшлүүлнэ” эрхэм зорилгын дор нийт 43 айлыг орон сууцжуулан, давхардсан тоогоор 1200 гишүүдээ гадаадын аялалд хамрагдах боломжийг олгож эхийн бонус, оюутны хөтөлбөр, автомашиний хөтөлбөр зэрэг төслүүдийг амжилттай хэрэгжүүлж улс орныхоо ирээдүйд хувь нэмрээ оруулсаар байна.

Монгол хүний үнэлэмжийг дэлхийн түвшинд хүргэх алсын харааг цогцлоохын төлөө чин шударгаар, хууль журмын дагуу үйл ажиллагаа явуулж буй Нью Фаберлик ХХК-ийн нийт хамт олон, гишүүд болон харилцагчдад Нью Фаберлик ХХК-ийн үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье!

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top