Дэлхийн эрүүл мэндийн байгууллага өнөөдөр коронавирүсийн Цар тахлын дэглэмийг сунгалаа. Швейцарийн Женев хотод тус байгууллагын гүйцэтгэх зөвлөл 1 сарын 30-нд хуралдаж Онц байдлыг дахин 3 сар сунгах шийдвэр гарсан тухай мэдэгдэв. "Коронавирүсийн Цар тахлыг нийгмийн эрүүл мэндийн салбар дахь олон улсын хэмжээний Онц байдал хэмээн тодорхойлж байна. COVID 19-н Цар тахал эгзэгтэй үедээ явж байна. Вакцинжуулалт болон халдвар авсны улмаас дэлхий даяар дархлааны түвшин өндөр байна, үүний дүнд "SARS-CoV-2" нь өвчлөл, үхэлд нөлөөлөх нь хязгаарлагдав. Энэ вирүс гэхдээ хүмүүс, амьтдын хувьд насан туршийн байнгын эмгэг патоген болж үлдсэн нь эргэлзээгүй" хэмээн ДЭМБ-ын мэдэгдэлд дурджээ. Сүүлийн хагас жилд ковидоор өвчлөгсдийн тоо буурч байгаа, гэсэн хэдий ч сүүлийн саруудад Хятад, Энэтхэгт шинэ дэгдэлт болж байна. Мөн олон оронд ковидын нас баралтын түвшин өндөр хэвээр байгааг судлаачид онцлон тэмдэглэжээ. Коронавирүс мутацид орж эхлэн илүү хөнгөн хэлбэртэй болж байгаа талаар мөн эрдэмтэд сэрэмжлүүлэв.