АНУ-ын Сан Франциско дахь Калифорний их сургуулийн эрдэмтэд олон жилийн турш явуулсан судалгааны ажлын үр дүнгээ олон нийтэд танилцууллаа. Судалгаанд 18-30 насны 3146 өвчтөнийг хамруулж дунджаар 30 жил ажиглажээ. Тиймээс судалгаа дуусах үед оролцогчдын дундаж нас 55 болсон байв. Үүний зэрэгцээ сэтгэц, ой тогтоолт, мэдээллийг боловсруулах хурд, зорилго тэмүүлэлтэй үйлдэл хийх чадвар, ой тогтоолт ба хэл ярианы чадварыг сорих олон тестийг тэднээс үе үе авч байжээ. Нийт оролцогчдоос 656 хүнийг томографи шинжилгээнд хамруулав.... “Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол авах нь хожим уураг тархи, сэтгэцийн эрүүл мэндэд нэн тустай. Залуу насандаа зүрх судасны өвчин туссан хүмүүсийн ихэнх нь дунд эргэм настай болсны дараа ой тогтоолт муудах, танин мэдэхүйн чадвар буурах үзэгдэлтэй тулгарч байгааг бид баталж чадлаа. Хүн ам зүйн үзүүлэлт, боловсролын түвшин, сэтгэл гутралын шинж тэмдэг илэрсэн эсэх, биеийн хөдөлгөөний идэвх, хоол тэжээл зэрэг олон үзүүлэлтийг тооцож үзсэн гэдгийг дурдъя. 147 хүнд зүрх судасны өвчин бүртгэгдсэн байсан, сөрөг уршиг дагавар нь голдуу 48 насанд илэрчээ. Залуудаа зүрх судасны өвчин туссан хүмүүсийг эрүүл хүмүүстэй харьцуулахад танин мэдэхүйн чадвар хурдан буурах эрсдэл 3 дахин их байв... Ийм учраас залуус 20-30 наснаас эхэлж зүрх судасны өвчнөөс сэргийлэх арга хэмжээ авах ёстой" гэж эрдэмтэд мэдэгдлээ. Тэдний судалгааны үр дүнг “Neurology” сэтгүүл нийтэлжээ.