өдөр
шөнө
×

Тарагтай коктейль таныг тураана 

Зөгийн балтай коктейль: Тарагтай коктейль таны эрүүл мэндэд тустай. Нунтаг цагаан гаа (имбирь), зөгийн балаас тус бүр 1 цайны халбагыг авч дээр нь 2 хоолны халбага буцалсан ус хийнэ. Дээр нь чимх корица, зүсэм нимбэг нэмээрэй. Хамгийн сүүлд 200 мл тараг дээр нь хийж хутгахад коктейль бэлэн болно.
Эмчилгээний коктейль: Энэ коктейлийг өдөрт 3 удаа тус бүр 1 аягыг уувал жингээ хасахад их нэмэртэй. Мэдээж, энэ үеэр та өөх тосгүй, илчлэг багатай хоол хэрэглэхийг хичээж спортоор хичээллэж байвал 7 хоногт 2-4 кг жин хасна. Ийм коктейль мөн гэдэсний бичил орчинд таатай нөлөөлдөг. 0,5 литр тараг дээр 1 цайны халбага имбирь, жаахан зөгийн бал, чимх корица нэмнэ. 10 минут байлгаад дараа нь блендерт хийж хутгаад хэрэглэнэ.
Алимтай коктейль: Хоолны дуршил бууруулахад ийм унд тустай, мөн дэглэм сахидаг хүмүүс түүгээр өглөөний цай эсвэл оройн хоолыг орлуулах боломжтой. Дунд зэргийн 5 ширхэг алимны хальсыг арилгаж үрүүлд үрнэ. Үүнийг 300 мл тослоггүй тарагтай хольж миксерээр хутгана. Хүсвэл жаахан корица нэмж болно.
Өөх шатаагч коктейль: Та 10 өдрийн турш өлөн элгэн дээр бас орой яншуйтай тараг уугаарай. Эдгээр өдөрт махгүй буюу дан ногоо идэхийг хичээж, ус ба ногоон цай зэрэг шингэн их хэрэглэ. Үүнийг бэлдэхийн тулд аягатай тарган дээр 1 хоолны халбага жижиглэн хэрчсэн яншуй, бас чимх нунтаг корица хийнэ. Коктейлийг 1 цай байлгасны дараа хэрэглэх ёстой. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top