өдөр
шөнө
×

Бамбай булчирхайд хэрэгтэй хүнс

Бамбай булчирхайгаа эрүүл байлгая гэвэл 2 дүрэм мөрдөхөд хангалттай. Нэгт, дотоод шүүрлийн эмчид тогтмол үзүүлэх ёстой. Хоёрт, йод, магни, өөхний хүчлүүд, В бүлгийн витаминуудаар баялаг хүнс хэрэглэж зөв хооллох хэрэгтэй. 
Далайн гаралтай хүнс: Далайн загас, наймаалж, миди, сам хорхой, хавч зэрэг нь их хэмжээний йод, цайр, өөхний хүчил, фосфор, уураг, В12 витамин агуулдаг. 
Далайн байцаа буюу ламинари: Амархан шингэдэг, илчлэг багатай энэ хүнс бол йодын агууламжаар тэргүүлдэг төдийгүй холестериныг бууруулж цусны бүлэгнэлийг нэмэгдүүлдэг. Өдөрт 60 грамм далайн байцаа идэхэд хоногт хэрэглэх йодоо авна. 
Сонгино, бууцай: Эдгээр ногоо нь дархлаа бэхжүүлдэг байгалийн гаралтай антиоксидант. Ялангуяа бууцайнд агуулагддаг фосфор, цайр, йодын нэгдлүүд, натри, марганец зэрэг бичил элементүүд нь бамбай булчирхайг эрүүл байлгахад нэн тустай. 
Хурма: Энэ бол йод, магни, натри, төмөр, А болон С, Р витаминаар баялаг жимс. Хурма нь бамбай булчирхайд их хэрэгтэй, бас цусны судсуудыг цэвэрлэдэг. Өдөрт 1ш идэхэд болно. 
Самар: Бүх төрлийн самар ашигтай ч бамбай булчирхайд хушны самар, хушга илүү сайн. 
Алим: Энэ жимс бол бамбай булчирхайг хорт хавдрын эсүүдээс хамгаалдаг. Алимыг заавал хальстай нь идэх ёстой, яагаад гэвэл түүний хальсанд их хэмжээний В17 витамин бий. Мөн алимын үрийг хаях хэрэггүй, түүний 15% нь йод, өөх тос. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top