өдөр
шөнө
×

Хоногт 100 -180 грамм мах идвэл зохистой гэв

Эрүүл мэндэд хор учруулахгүйгээр хоногт хэдий хэр хэмжээний мах идэх ёстойг Европын эмч нар тогтоожээ. “Хоногт хэрэглэх нийт илчлэгийн 15% нь уураг байх ёстой, тэгэхдээ голдуу амьтны гаралтай байвал сайн. Өөрөөр хэлбэл, өдөрт 50-150 грамм мах идэхэд хангалттай. Хоногт эмэгтэйчүүд 130 -150 грамм, эрчүүд 150 -180 грамм, хүүхэд 50 -100 грамм, ахмад настнууд 50 -100 грамм мах идэх нормтой. Улаан мах их идэх тусам наслалт багасна. Иймээс шувуу, эсвэл өөхгүй мах, бага малын мах идэхийг хичээ. Мөн загас, далайн гаралтай хүнс, мөөг зэргээр орлуулбал зохино” хэмээн мэргэжилтнүүд зөвлөв. 
Жилд 42 кг мах идэх нь хэвийн гэж эмч нар үзсэн байна. Харьцуулахад, АНУ-ын дундаж иргэн жилд 120 кг мах иддэг бол Украины дундаж иргэн жилд 50 кг. Нас ахих тусам махны хэрэглээг багасгах ёстой, яагаад гэвэл ходоодны хүчиллэг жилээс жилд буурч нойр булчирхайн ажиллагаа мууддаг. Улмаар мах муу боловсорч шингэц мууддаг аж. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top