өдөр
шөнө
×

Зүрхээ хамгаалъя гэвэл загас ид

---Оросын зүрхний эмч Мария Королевагийн зөвлөгөө---
Зүрх судасны өвчнөөс сэргийлэхэд хоол хүнс, биеийн дасгал хөдөлгөөн чухал үүрэгтэй. Зүрхэнд хамгийн ашигтай хүнсний нэг нь загас. Яргай, тунец зэрэг загас нь омега-3 хэмээх ашигтай өөх тосоор баялаг учраас зүрхний өвчнөөс сэргийлэхэд тустай. Ийм учраас загасыг зүрхний супер хүнс гэж нэрлэж болно. Мөн хулд, сардин, май, анчоус загасыг хэрэглэ. Ер нь 7 хоногт 1 удаа тослог загас идэх хэрэгтэй.
Зүрхэнд сайн хүнсний тоонд хар шош ордог. Түүнд антиоксидантууд, магни, фолийн хүчил бий, эдгээр нь артерийн даралтыг бууруулахад тустай. 
Хүйтэн аргаар шахаж авсан оливын тос бол зүрхэнд ашигтай. Хушга нь цусан дахь холестерины түвшнийг бууруулж зүрхний артериудыг үрэвслээс хамгаалдаг. Харин бүйлс нь эслэгүүд, омега-3 зэргийг агуулдаг, бас авокадо жимсэнд өөхний хүчлүүд бий. Түүнчлэн зүрхээ эрүүл байлгая гэвэл төмсийг бататаар орлуулбал зохино, яагаад гэвэл гликемик индекс бага учраас цусан дахь саахарын түвшин огцом өөрчлөж савлахгүй. Шар буурцгийн уураг болох тофу бол зүрхэнд ашигтай минералуудыг агуулдаг. Түүнээс гадна зүрхэнд хэрэгтэй хүнсний тоонд интоор, апельсин, арвай, овъёос, маалингын үр, чавга, нэрс багтдаг. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top