өдөр
шөнө
×

2 сарын 4 - Хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр

2 сарын 4 - Хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр. "Аливаа өвчнөөс баталгаатай хамгаалах арга гэж байхгүй, гэхдээ амьдралын эрүүл хэв маягийг баримталж зөв хооллож сурвал хорт хавдар болон зүрх судасны өвчин, амьсгалын замын архаг өвчин, чихрийн шижин зэргээс сэргийлэх боломжтой. Ядаж л ямарваа өвчин тусах эрсдэл эрс буурна" гэж эмч нар зөвлөж байна. "Хоолны цэсээ өөрчлөх, биеийн хөдөлгөөнийг нэмэгдүүлэх, жингээ барих зэрэг маш энгийн хүчин зүйлст анхаарал хандуулбал ямар ч насанд хорт хавдраас сэргийлж болно" хэмээн АНУ-ын Хорт хавдар судлах хүрээлэнгийн захирал Келли Браунинг мэдэгдлээ. Тус хүрээлэн 2018 онд Хорт хавдрыг судлах дэлхийн сантай хамтарч 116 хуудас илтгэл бэлдэж олон нийтэд хүргэсэн. Тус илтгэлд хорт хавдрын талаарх хэдэн зуун судалгааны дүнг нэгтгэжээ. Нийт 50 сая хүн эдгээр судалгаанд хамрагдсан ба тэдний 3,5 сая нь 17 төрлийн хорт хавдраар өвчдсөн байсан. Мэргэжилтнүүд дээрх илтгэлд тулгуурлан хорт хавдраас сэргийлэх зөвлөмж гаргажээ. 

1. Тамхиа хая
Тамхинаас болж олон төрлийн хорт хавдар тусдаг. Тухайлбал, уушигны, амны хөндийн, хоолойн, мөгөөрсний, нойр булчирхайн, умайн хүзүүний, бөөрний хорт хавдар. Тэр бүү хэл дам тамхидалт буюу зүгээр л тамхи татаж буй хүний дэргэд байх, тамхи үнэрлэх, зажлах зэрэг нь хорт хавдрыг үүсгэдэг аж. 

2. Нарнаас хамгаалах тос, хэрэгсэл тогтмол ашигла
Арьсны хорт хавдар бол хамгийн түгээмэл өвчин, гэхдээ үүнээс сэргийлэх боломжтой. Нарны хэт ягаан туяа эсийн ДНК-д нөлөөлж хорт хавдар үүсгэж болзошгүй. Иймээс наранд удаан бүү бай, нарны тосыг ашигла (30% ба түүнээс дээш түвшний).

3. Биеийн жингээ барь 
Биеийн жингээ тогтмол хянаж хэвийн байлгахыг хичээх хэрэгтэй. Яагаад гэвэл, илүүдэл өөхөн эдүүдээс ялгарсан даавруудын нөлөөгөөр хорт хавдар үүсэх эрсдэл нэмэгддэг. 

4. Бага сууж их хөдөл 
Суугаа амьдралын хэв маяг нь таргалах, дааврын өөрчлөлт зэрэг таагүй уршиг дагавартай. 7 хоногт дор хаяж 75 минут спортоор хичээллэ, тухайлбал гүйлт, багийн спорт, велотренажер. Эсвэл 7 хоногт 150 минутыг хөдөлгөөнтэй өнгөрүүл. Үүнд: явган алхах, дугуй унах, усанд сэлэх, бүжиглэх, гэр орноо цэвэрлэх.... Хөдөлгөөний идэвх өндөр байх тусам хорт хавдар тусах эрсдэл буурна. 

5. Ногоо, жимс, шош, бүхэл үрийн хүнс ахиу ид
Ургамлын гаралтай хүнс нь витамин, минералаар баялаг төдийгүй фитонутриент, эслэгүүдийг агуулдаг. Фитонутриент бол эсүүдийг гэмтлээс сэргийлдэг байгалийн нэгдлүүд. Харин эслэгүүд нь гэдэсний ашигтай бактериудын хоол тэжээл. Түүнээс гадна ургамлын гаралтай хүнс илчлэг багатай, иймээс илүүдэл жингээс сэргийлнэ. Бүхэл үрийн хүнс ахиу хэрэглэ. Үүнд: хүрэн будаа, бүхэл үрийн улаанбуудай, арвай, хөх тариа, овъёос, шош, сэвэг зарам. Мөн ногоон навчит ногоо, лууван, брокколи, морковь, чэс идэрэй. Өдөрт 5 порц ногоо, жимс идэхийг хичээ. 

6. Фастфүүд, өөх тостой, чихэрлэг болон крахмалтай хүнсээ багасга
Фри төмс, чизбургер, картошка фри зэргийг маш бага идэх хэрэгтэй, яагаад гэвэл эдгээр хүнсэнд ашигтай бодисууд бараг байхгүй харин ч хор хөнөөлтэй өөх тос, нүүрс-усаар баялаг учраас таргалуулах аюултай. 

7. Улаан мах, махан бүтээгдэхүүний хэрэглээг хязгаарла
Долоо хоногт 3 удаа улаан мах идвэл зохино, өөрөөр хэлбэл 300–500 грамм. Түүний оронд тахиа, цацагт хяруул, загасны мах идэж өндөг болон сүү цагаан идээ, шош хэрэглээрэй. Ер нь Газрын дундад тэнгисийн хоолны дэглэм сахихыг хичээ. 

8. Чихэрлэг ундааг багасга 
Хийжүүлсэн ундаа, энергетик ундаа, савласан жимсний жүүс зэрэгт их хэмжээний саахар агуулагддаг учраас таргалах, дааврын өөрчлөлтөд хүргэх эрсдэлтэй. Амны цангаагаа жирийн ус, эсвэл чихэргүй усаар тайлж сураарай. 

9. Алкоголь бүү хэрэглэ
Архи, согтууруулах ундааг хэтрүүлж хэрэглэвэл элэгний болон бөөр, гэдэсний гээд олон төрлийн хорт хавдар тусах эрсдэлтэй. 

10. Вакцинжуулалтад хамрагд
Зарим төрлийн вирүсийн халдвараас сэргийлж вакцин тариулснаар та хорт хавдраас өөрийгөө хамгаална. Жишээ: В гепатитын вирүсийн вакцин хийлгэхэд элэгний хорт хавдар тусах эрсдэл буурдаг. 

11. Хавдрын шинжилгээг тогтмол өгөх хэрэгтэй
Үүний дүнд арьсны болон хөх, түрүү булчирхайн зэрэг хорт хавдрыг эрт илрүүлэх боломжтой. Онош эрт тогтоогдож эмчилгээг эрт эхлүүлбэл бүрэн эдгэрэх магадлал өндөр. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top