Бие организм залуу байх эсэх нь эсүүдийн төлөв байдлаас шууд хамааралтай. Иймээс залуужуулах үйлчилгээтэй гэгддэг С, Е болон В бүлгийн витаминтай хүнс ахиу хэрэглээрэй.
- Навчит ногоонд С, Е болон В бүлгийн витамин их хэмжээгээр агуулагддаг, тиймээс өдөр бүр ийм ногоо идэж хэвшээрэй.
- Амтат чинжүүнд агуулагддаг ферментүүдийн ачаар ядаргаа, сэтгэл гутралаас ангижирна. Түүнчлэн энэ ногоо нь зүрх судасны системийн байдлыг сайжруулж эсүүдийг шинэчилдэг.
- Байцаа бол бие махбодийг токсинуудаас цэвэрлэж, бодисын солилцоог сайжруулдаг.
- Бууцай нь ходоод гэдэсний ажиллагаанд тустай ногоо, бас цус цэвэршүүлж бүтцийг нь сайжруулдаг (цус өтгөрөхөөс сэргийлнэ). Түүнд А, Е, В бүлгийн витамин бий, мөн төмөр агуулдаг учраас арьсыг уян хатан, зөөлөн болгодог.
- Хулуу бол илчлэг багатай ба хоол боловсруулах системийн ажиллагааг сайжруулдаг.
- Салаат хэмээх ургамлын навч нь гэдэсний ажиллагаанд тустай, бас токсинуудыг гадагшлуулдаг.