“Байгалийн гамшигт өртсөн хүмүүст манай байгууллагаас 25 сая долларын тусламж үзүүлнэ. Шоконд ором эмгэнэлт явдалтай нүүр тулгарсан хүмүүс ганцаараа биш гэдгийг бид ойлгуулахыг хичээж байгаа. Турк, Сирид нурангиас хүмүүсийг аврах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд бүх хүчээ дайчлахыг бид уриалж байна” хэмээн НҮБ-ын хүмүүнлэгийн асуудал хариуцсан газрын дарга Мартин Гриффитс мэдэгдлээ. “Нурангин доороос амьд хүмүүсийг олоход бидэнд 7 хоногийн хугацаа байна” гэж тус газрын хэвлэлийн дарга Йенс Лаэрке онцлон тэмдэглэв. Олон улсын Улаан загалмай, Улаан тал сарын холбоо “Сирид аврах, эрэн хайх ажиллагаа явуулах, хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд хүндрэл гарлаа. Яагаад гэвэл, зам гүүр гээд чухал дэд бүтэц эвдэрч нурсан, мөн Сирид түлшний хомсдол үүсээд байна” гэжээ.
Турк улсад 6234 хүн амь үрэгдэж 37 011 хүн бэртэж гэмтсэн ба 6000 гаруй байшин барилга нуржээ. Энэ улсад дэлхийн 70 орон аврагчдаа илгээж тусламж үзүүлэв. Олон хүнийг нурангиас амьд аварч чадсан тухай сайхан мэдээ цуварч байна. Харин Сирийн тухай мэдээ тун хомс, газар хөдлөлтийн улмаас нас барсан хүний тоо 1932.болжээ.