өдөр
шөнө
×

Ногоон цай коронавирүсийг саармагжуулдаг гэв 

Энэтхэгийн эрдэмтэд болон Виржиний их сургуулийн анагаахын сургуулийн мэргэжилтнүүд хамтарч 30 гаруй эрдэм шинжилгээний бүтээлд анализ хийсний дараа “Ногоон цайнд агуулагддаг нэгдлүүд нь коронавирүсийн эсрэг сайн үйлчилдэг” гэж дүгнэжээ. Тэдгээр бүтээл бүгд 2000-2022 онд нийтлэгдэж олны хүртээл болсон аж. Ногоон цайнд агуулагддаг эпигаллокатехин галлат (EGCG) бодисыг вирүсийн халдварын эсрэг үйлчилгээтэй гэдгийг өмнө нь судлаачид баталсан билээ. Харин сүүлийн жилүүдэд ковидтой холбоотойгоор энэ сэдвийг эрдэмтэд илүү их сонирхон судалж эхэлжээ. “EGCG-г бид “in vitro загвар”-аар туршсан. Өөрөөр хэлбэл, амьд организмаас гадуур буюу хуруу шилэнд туршилт явуулахад “SARS-CoV-2”-ийн эсрэг өндөр идэвхжил ажиглагдсан.... Судалгаанаас үзэхэд ногоон цай уусны дараа “SARS-CoV-2” буурч байв... Гэхдээ үүнийг “in vivo” туршилттай (амьтан ба хүн дээр явуулах туршилт) харьцуулахад баталгаа доогуур. Тэгээд ч энэ нэгдлийг дангаар ашиглах сайнгүй, гэдсэнд муу шингэх ба элгэнд боловсруулагдахад асуудалтай. Тиймээс ам ба хоолой зайлах шингэн хэлбэрээр түүнийг ашиглаж болох юм” хэмээн эрдэмтэд мэдэгдэв. Энэ тухай “Phytomedicine Plus” сэтгүүлээс дэлгэрүүлэн уншаарай.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top