өдөр
шөнө
×

Хоолны илчлэгээ 25% бууруулахад хөгшрөлт 15%-иар саардаг

Нас бие гүйцсэн эрүүл хүмүүс хоолны илчлэгээ хязгаарласнаар хөгшрөх явцыг сааруулах боломжтой гэж Колумбын их сургуулийн эрдэмтэд мэдэгдэв. Эрдэмтэд 2 жилийн өмнөөс эрэгтэй, эмэгтэй нийт 220 хүнийг судалгаанд хамруулсан ба одоо ч ажиглалт, анализаа үргэлжлүүлж байна. Оролцогчдыг санамсаргүй байдлаар 2 бүлэгт хуваасан. Эхний бүлгийн хүмүүс хоолны дадал зуршлаа огт өөрчлөөгүй. Харин 2-р бүлгийн хүмүүс хоол тэжээлийн илчлэгээ 25%-иар бууруулжээ. Оролцогчдын бие организмын бүх үзүүлэлтийг туршилтын өмнө ба дундуур, бас төгсгөлд хэмжиж байв. Эрдэмтэд түүнчлэн оролцогчдын цусны цагаан эсүүдээс авсан ДНХ-н метиляцийн профайлд дүн шинжилгээ хийсэн. Яагаад гэвэл, нас ахих тусам ДНХ-ийн метилизаци өөрчлөгддөг болохыг өмнө нь мэргэжилтнүүд баталсан юм. “Хоолны илчлэгийг хязгаарлахад хөгшрөлтийн явц 2-15% саарч байлаа. Хөгшрөлт ингэж удааширсны хүчинд нас барах эрсдэл 10-15% буурч байгааг бусад судалгаа харуулсан. Үүнийг тамхиа хаях эсвэл зүрхний өвчин, инсультийн эрсдэл буурахтай харьцуулж болох юм. Манай туршилт ажиглалт одоо ч үргэлжилж байна" хэмээн эрдэмтэд ярилаа. Тэдний судалгааны үр дүнг “Nature Aging” сэтгүүл нийтэлжээ. 
Нэмж өгүүлэхэд, мэргэжилтнүүд өмнө нь ялаа, өт, оготно зэрэг амьтны хоолны илчлэгийг багасгаж туршихад хөгшрөлт бага зэрэг саарсан үр дүн өгч байжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top