өдөр
шөнө
×

Өтгөн хаталтыг эмчилдэг эм бүтээжээ

Дэлхийн хүмүүсийн 10-20% нь архаг өтгөн хаталттай гэсэн статистик бүртгэл бий. 7 хоногт 3-аас цөөн удаа хүндэрч энэ үед голдуу өвдөлт мэдэрдэг бол архаг өтгөн хаталт гэж тодорхойлдог аж. “Өтгөн хаталтыг эмчилдэг эм тун удахгүй АНУ-д дэлгүүрийн лангуун дээр зарагдах болно” гэж “CNN” агентлаг мэдээллээ. “Vibrant” хэмээх вибро капсулыг унтахын өмнө ууна. Капсул эмийг залгиснаас хойш 14 цагийн дараа бүдүүн гэдсэнд очиж мэдрэлийн эсүүдийг идэвхжүүлж агшилт өгч эхлэх ба дараа нь хүндрэх үед гадагшилна. Эрдэмтэд шинэ эмйиг 349 хүн дээр туршжээ. 200 оролцогч туршилтын үеэр вибро капсул уусан бол 149-д нь плацебо өгсөн аж. “Vibrant” эмийг уусан хүмүүсийн 40% нь өтгөн гаралт сайжирсан гэсэн бол плацебо хэрэглэгсдээс 12% нь мөн ийм хариулт өгчээ. Хамгийн гол нь туулгах эмтэй харьцуулахад “Vibrant” капсул нь ямар нэг гаж нөлөөгүй, дагалдах нөлөөлөл ч бага байжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top