өдөр
шөнө
×

Биологийн идэвхт бүтээгдэхүүнийг хэтрүүлж болохгүй

“Биологийн идэвхт бүтээгдэхүүнийг дур мэдэн хэрэглэж болохгүй. Хэрэв түүнийг ямар ч хяналтгүй хэтрүүлж хэрэглэх юм бол хавдрын өвчин үүсэх зэргээр сөрөг уршиг дагавартай. Хавдар тусах эрсдэлтэй бүлгүүд бий. Таргалалттай, архи согтууруулах ундааг бас улаан мах их хэрэглэдэг хүмүүс хавдар тусах өндөр эрсдэлтэй. Ямарваа хавдрыг эхэн үед нь оношилж илрүүлбэл эмчлэхэд хялбар, эдгэрэх магадлал өндөр. Ийм учраас тогтмол эмчид үзүүлж шинжилгээ үе үе өгч байх хэрэгтэй” хэмээн Оросын ШУА-ын академч, хавдрын эмч Андрей Каприн зөвлөсөн тухай “РИА Новости” агентлаг мэдээллээ. Харин эмч Светлана Орлова биологийн идэвхт бүтээгдэхүүний тухай ярилцлага өгөхдөө "Орчин үед хорт хавдар, зүрхний өвчин, таргалалт, харшил, чихрийн шижин зэрэг хүнд өвчнөөр өвдөх нь олширчээ. Үүний шалтгаан олон, ганцыг дурдвал хоол тэжээлийн бүтэц алдагдсан. Өөрөөр хэлбэл, бие махбодид шаардлагатай витамин, минеарл, амин хүчлийг хүмүүс хангалттай авч чадахгүй байна. Ихэнх оросууд хэрэглэх ёстой нормоос 70%-иар бага кальци, төмөр, магни хэрэглэдэг. Түүнчлэн манай хүн ам бараг 100% С витамины дутагдалтай, 40-80% нь В бүлгийн витамин ба фолийн хүчлийн хомсдолтой, 40-60% нь бета каротины хомсдолд оржээ.... Яагаад гэвэл, орчин үед хүнсний бүтээгдэхүүний ихэнх нь чанаргүй, бас “хоосон” илчлэгтэй учраас илүүдэл жинтэй болгохоос цаашгүй.... Мөн орчин үед хүмүүсийн хөдөлгөөн эрс багассан нь нөлөөлж байна. Иймээс биологийн идэвхт бүтээгдэхүүнийг эмчийн хяналтан дор хэрэглэх ашигтай. Гэхдээ хэтрүүлж болохгүй, архаг өвчтэй хүмүүс дураараа хэрэглэж огт болохгүй. Ганц жишээ: Солонгосын хүн орхоодой мэдээж сайн, гэтэл түүнийг даралт ихтэй хүмүүс хэрэглэж огт болохгүй” хэмээжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top