өдөр
шөнө
×

Ном уншихын ашиг тус

* Уураг тархиа дасгалжуулна: Ном унших үед тархи дасгал хийж байдаг. Та янз бүрийн дүр, үйл явдал, хаана болж байгаа зэрэг олон мэдээллийг номоо уншиж дуустал тогтоон санаж байх шаардлага үүснэ. Таны уураг тархи ямар их ажил хийж байгааг та өөрөө ч анзаарахгүй. Иймээс ном унших нь тархины төгс дасгал юм. 

* Анхаарал төвлөрөлт сайжирна: Ном уншихын тулд хамаг анхаарлаа түүнд төвлөрүүлдэг. Сонирхолтой, гайхалтай номын дараа та хүссэн үедээ анхаарлаа төвлөрүүлж сурна, дахин ном уншихыг хүснэ, богино хугацаанд о лон ажил амжуулж сурна 

* Үгийн баялаг сантай болно: Ном уншсанаар та олон шинэ үг мэдэж авна, тэдгээрийн утгыг толь бичгээс хайх зэргээр мэдлэгээ баяжуулна. 

* Бөх, сайхан нойрсдог болно: Та ном уншдаг зуршилтай болсноор дэглэм баримталж сурна, улмаар  таны бие махбодь тогтмол цагт унтдаг болно. 

* Мэдлэгийн цар хүрээ тэлнэ: Та хичнээн их унших тусам төчнөөн ихийг мэдэж авна. Уран зохиолын ном, эрдэм шинжилгээний бүтээл гээд юу байх нь онц ач холбогдолгүй. 

* Стресс багасч сэтгэл гутралд орохгүй: Ном уншихад стресс буурч сэтгэл гутралаас сэргийлнэ. Та хэдэн цаг тэс өөр ертөнцөөр аялж өөрийн асуудлаа мартагнана. 

* Энэрэнгүй, нигүүлсэнгүй хүн болж төлөвшинө: Роман уншиж байхдаа та дүрүүдтэй цуг хайрлаж дурлана, зовж шанална, баярлаж бахархана. Хүмүүсийн оронд өөрийгөө тавьж тэднийг ойлгож сурна, “би” гэж цээжээ дэлдэхээ больж амиа хичээх зангаас ангижирна. Товчхондоо амьдралыг ухаарч өрөвч, энэрэнгүй, хүнлэг болдог. 

* Урт насална: Эрдэмтэд 3635 хүнийг 12 жилийн турш судалжээ. Гэтэл ном сонин уншдаг хүмүүс бусадтай харьцуулахад 2 насаар урт насалдаг нь батлагдав.
 
* Амьдралын шинэ зорилготой болно: Ном уншдаг хүн өөрийгөө, тэр бүү хэл дэлхийг ч өөрчлөхийг хүснэ, улмаар жижигхэн ч болов алхам үйлдэл хийх гэж эрмэлзэнэ. 
Орчуулсан #МЦогзолмаа

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top