Фосфор агуулсан хүнс: Бие махбодид кальци шингэхэд фосфор маш чухал. Үхрийн мах, ялангуяа түүний хүзүүний хэсэгт фосфор их бий. Мөн загас ба далайн гаралтай бүтээгдэхүүн нь фосфороор нэн баялаг.
Цайр, магни, марганцтай хүнс: Хүний биед хэрэв цайр дутагдвал остеопороз үүсэх магадлал өндөр. Цайраар баялаг хүнсний тоонд элэг, хонь ба үхэр, гахай, шувууны мах, зөөлөн бяслаг, будаа, шош, мөн хушны самар, арахис багтана. Магни бол фосфор, калийн хувиралд их чухал үүрэг гүйцэтгэдэг, ялангуяа хүүхдүүд, жирэмсэн эхчүүд болон илчлэг багатай хоолны дэглэм баримталдаг хүмүүст магни маш хэрэгтэй. Бүх төрлийн самар, шош, улаан буудайн хивэг, далайн байцаа, хар чавга, шар буурцаг, наранцэцгийн самар, будаанд энэ элемент агуулагддаг. Марганец түүнчлэн мөгөөрс, ясны ургацыг сайжруулдаг ба ясны эдүүдийг бүтээх ферментүүдийн бүтцэд багтдаг. Марганцаар баялаг хүнс гэвэл улаан манжин, бууцай, ногоон салат (ургамал), сармис, үхрийн элэг, хатуу сортын гоймон, мөөг. Бат бөх ястай байя гэвэл чангаанз, абрикос идээрэй, яагаад гэвэл кальци, фосфор, магни, кали, марганец агуулдаг аж. Яс бэхжүүлэхэд апельсин буюу амтат жүржний шүүс уух хэрэгтэй, түүнд олон витамин, кальци, фосфор, магни болон бага хэмжээгээр бичил элементүүд бий. Апельсины шүүс бие бэхжүүлж, хүч тамир оруулахаас гадна түүнд агуулагдах аскорбины хүчил бол кальци шингэхэд тусалдаг.