“Нойр булчирхайн хорт хавдрыг эхэн үед нь илрүүлэх бараг боломжгүй, голдуу томорсны дараа анзаарагддаг. Хамгийн аюултай нь энэ өвчин хүндэрсэн үедээ бараг эмчилгээгүй.... Нойр булчирхайн хорт хавдартай хүмүүсийн 75%-д илэрдэг шинж тэмдэг бий. Энэ бол бие загатнах. Нойр булчирхайн хорт хавдартай өвчтөнүүдийн ихэнхэд бие загатнах үзэгдэл ажиглагдсан. Нийт тохиолдлын 65%-д нь нойр булчирхайн “толгой”-д хорт хавдар үүссэн байсан ба тэдгээр өвчтөний бие байнга загатнадаг болсон. Ер нь биеийн гадаргуу бүхэлдээ загатнадаг гэж хэлж болно. Өөр нэг судалгаанаас үзэхэд энэ төрлийн өвчтэй хүмүүсийн 75%-д зэрэг шарлах, загатнах үзэгдэл илэрсэн байв” хэмээн Америкийн эмч Дебора Ли "Daily Express" сонинд ярилцлага өгөхдөө ярьжээ.