"Үс бууралтах нь байгалийн жам. Нас ахих тусам үсний өнгийг тодорхойлдог пигмент эсүүд үхжих нь ихэсдэг, үүнээс болоод хүмүүсийн үс бууралтдаг. Харин хэт эрт бууралтаж байгаа бол голдуу эрүүл мэндэд ямар нэг асуудал буйг гэрчилдэг. Жишээ нь, В12 витамины хомсдол үүссэн байж магадгүй. Эрдэмтэд туршилт явуулж В12 витаминыг оролцогчдод нэмж өгөхөд гомоцистеины өндөр түвшин буурч байв. Тиймээс чухам гомоцистеины өндөр түвшнээс болж үс унаж эрт бууралтдаг гэж судлаачид дүгнэлээ. Мөн дааврын өөрчлөлтөөс болж бамбай булчирхай өвчилсөн тохиолдолд (гипертиреоз эсвэл гипотериоз) үс эрт бууралтдаг болохыг мэргэжилтнүүд анхааруулав. Бамбай булчирхай өөрөө үсний өнгөнд нөлөөлдөг, яагаад гэвэл хэт идэвхжих буюу ажиллагаа нь доголдвол меланин бага ялгарч эхэлдэг юм байна. Бас аутоиммуны өвчлөл нь үс бууралтах шалтгаан болж магадгүй. Энэ бол дархлааны систем өөрийн бие махбодь руу “халдан довтолдог” өвчин. Үүнд судас хатуурах, хэрэх өвчний үрэвсэл, чонын хөрөвдөс зэргийг хамааруулж болно. Түүнчлэн үс бууралтах өөр нэг шалтгаан гэвэл нейрофиброматоз. Энэ үед мэдрэлийн эсүүдийн орчим хавдар үүсдэг" хэмээн Английн “The Sun” сонины нийтлэлд дурджээ. . .