Английн эрдэмтэд хоол ба наслалтын хоорондох уялдаа холбоог тогтоохын тулд хүмүүсийг 18 наснаас эхэлж олон жилийн турш судалжээ. Тэдний нас, хүйс, амьдралын хэмнэл, оршин суугаа газар гээд олон үзүүлэлтийг харгалзан үзсэний эцэст эрдэмтэд “Хүмүүсийн хоолны цэсэнд хүнсний ногоо ба навчит ногоо, далайн гаралтай хүнс ахиу байх тусам наслалт уртасдаг” гэж дүгнэлээ. “Хоногт 300 грамм ногоо идэх ёстой. Хоол хүнсэндээ ногоо, жимс жимсгэнэ, нийлмэл нүүрс-ус, самар, загас их хэрэглэхийг хичээ. Яагаад гэвэл, эдгээр хүнс бол таргалалт, чихрийн шижин, хавдар, хоол боловсруулах системийн өвчин тусах эрсдэлийг бууруулдаг. Хүнсний ногоо хэрэглэснээр нас баралтын түвшин 11% буурдаг, харин самар 17%-иар бууруулдаг” хэмээн мэргэжилтнүүд зөвлөж байна. Сонирхуулахад, япончууд яагаад урт насалдаг нууцыг судлаачид олж тогтоожээ. Япон хүн хоолоо өдрийн турш хэд хувааж бага багаар иддэг, ногоо ба далайн гаралтай хүнс ахиу хэрэглэдэг, бас хөдөлгөөний идэвх сайн байдаг аж.