өдөр
шөнө
×

Жирэмсэн эхчүүд таргалахаас сэргийлэх хэрэгтэй

Жирэмсэн эхийн таргалалт урагт сөргөөр нөлөөлж байгааг манай судалгаа баталсан хэмээн Өмнөд Африк улсын Кейптауны их сургуулийн эрдэмтэд мэдэгдлээ. Энэхүү судалгаанд 71 жирэмсэн эх хамрагдсанаас зарим нь давхар өвчтэй байв. Эмэгтэйчүүдийн 52 нь таргалалттай бол 38 нь чихрийн шижнээр өвчилсөн байлаа. Эрдэмтэд бүтцийн судалгаа, молекулын анализ болон хүйсэн дэх цусны био химийн шинжилгээ хийжээ. "Таргалалт ба чихрийн шижин өвчний аль аль нь эх болон урагт нөлөөлж хүндрэл үүсгэх эрсдэлтэй, улмаар хүүхэд нас барах магадлалыг нэмэгдүүлдэг. Тэр тусмаа эхийн таргалалт бол эхэс бүрэлдэхэд сөргөөр нөлөөлж тэжээлийн бодисуудыг урагт дамжуулах чадварыг бууруулж байв. Үнэндээ таргалалт нь гестаци саахарын өвчнөөс илүү эхэст таагүй нөлөө үзүүлдэг" хэмээн эрдэмтэд дүгнэжээ. Тэдний эрдэм шинжилгээний бүтээл “The Journal of Physiology” сэтгүүлд нийтлэгджээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top