Тамхины хор уршгийн тухай бүгд мэднэ, гэсэн ч дахин нэг сануулахад илүүдэхгүй байх. Сүүлийн үед хүмүүс тамхинаас гарсан гээд электрон тамхийг сонгож байгаа. Гэтэл электрон тамхи бол ердийн тамхиас дутуугүй хор хөнөөлтэй болохыг эрдэмтдийн сүүлийн үеийн судалгаа нотолжээ. Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү: http://www.anagaah.mn/a/833
* Эрчүүдтэй харьцуулахад охид, бүсгүйчүүдийн бие махбодь тамхинд амархан дасдаг гэж эрдэмтэд сэрэмжлүүлдэг. Тэгээд ч эмэгтэйчүүд тамхинаас үүдэлтэй өвчинд илүү өртөмтгий байдаг аж.
* Тамхины нөлөөгөөр амьсгалын замын өвчин тусах нь олширдог.
* Тамхи эрт хөгшрүүлдэг, иймээс өндөр үнэтэй гоо сайханд хичнээн ороод ч нэмэргүй
* Тамхинаас болж арьс хуурайшиж, цочирдог, улмаар үрчлээтэж эхэлнэ.
* Тамхи татдаг хүний нүүр царайны өнгө гундаж муухай болдог.
* Тамхинаас болж бүх төрлийн хавдар тусах эрсдэл нэмэгддэг.
* Тамхи татвал шарх удаан аньж эдгэдэг, сорви тогтдог.
* Тамхины улмаас хайрст үлд зэргээр өвчилдөг.
* Тамхинаас болж зүрх судасны өвчин тусах магадлал ихэсдэг.
* Тамхи дааврын дутагдалд оруулж хөгшрөлтийг хурдасгадаг.
* Тамхинаас болж үр зулбах, үргүйдэх магадлал өндөр.