өдөр
шөнө
×

Байгалийн хэмнэлээр амьдрахыг хичээгээрэй

Эрүүл саруул байж урт наслахын тулд хүн байгалийн хэмнэлээр амьдрах ёстой. 
5-6 цаг: Бие махбодь сэрж идэвхжих цаг. 
10-12 цаг: Энэ үед оюуны хөдөлмөр эрхлэхэд тохиромжтой, хамгийн бүтээлч цаг. Тархиа ажиллуулж, шинийг бодож сэтгэхэд хамгийн таатай цаг.
12.30-15 цаг: Энэ цагт ажлын бүтээмж 20%-иар буурдаг. Ийм учраас өөртөө боломж гарган хэдэн минут амар, эсвэл дугхий. Таны бие амарч, өдөржин сэргэлэн цовоо байх болно.  
16-18 цаг: Спортоор хичээллэхэд хамгийн тохиромжтой цаг. Энэ үед дасгал сургуулилт хийвэл биеийн өөх хайлж, булчингийн жин хурдан нэмэгдэнэ. Мөн уураг тархи сайн ажиллаж, оюун санаа хурц байдаг.
18 цаг: Үүнээс хойш нүүр ба биеийн арьсаа арчилж тордоход маш тохиромжтой. 
22 цаг: Бие махбодийн идэвх буурч эхэлнэ. Ер нь 24 цагаас өмнө унтаж хэвшвэл зохино. Хүн хоногт дор хаяж 7-8 цаг унтах ёстой. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top