өдөр
шөнө
×

ДЭМБ: Шувууны ханиад Цар тахал болж хувирч болзошгүй

“Манай гараг дээр шинэ Цар тахал дэгдэж болзошгүй. Энэ удаад шувууны ханиад Цар тахал болж хувирч магадгүй, иймээс дэлхий үүнд бэлэн байх ёстой. Тэгээд ч шувууны ханиадын вирүс хүнээс хүнд халдварладаг, тэгэхдээ бүр тогтвортой хэлбэрээр... Эрдэмтэд  өнөөдөр вирүсүүдийн генийн дарааллыг судалж байгаа, ингэснээр шаардлагатай үед вакцин бүтээх юм... Анхааруулахад, хүмүүс одоо үхсэн буюу шархадсан шувуу, амьтдад гар хүрч огт болохгүй. Түүнчлэн шувууны фермийн ажилтнуудыг зохих хамгаалалтын хувцас, хэрэгслэлээр бүрэн хангах ёстой” гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тахал судлаач Ричард Пибоди “El Pais” сонинд ярилцлага өгөхдөө сэрэмжлүүллээ. 
Нэмж өгүүлэхэд, ДЭМБ 2 сарын 23-нд коронавирүсийн Цар тахлын тухай мэдээлэл цацсан. Сүүлийн 28 хоногийг өмнөхтэй харьцуулахад коронавирүсийн халдвар дэлхий даяар 89% буурч түүнээс улбаатай үхэл 62%-иар багасчээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top