өдөр
шөнө
×

Бүдүүн ба шулуун гэдэсний хавдраас сэргийлэх тухай

Дэлхий дахин энэ 3-р сарыг “Бүдүүн ба шулуун гэдэсний хорт хавдартай тэмцэх сар” гэж тэмдэглэдэг. Үүнтэй холбогдуулан Оросын хавдрын эмнэлгийн тасгийн эрхлэгч Илья Черниковскийн зөвлөгөөг хүргэж байна. 2020 онд 1,93 сая хүнд ийм онош тавьснаас 916 мянга нь нас барсан тухай ДЭМБ мэдээллээ.
* Бүдүүн ба шулуун гэдэсний хорт хавдрын (колоректаль) эхэн үед шинж тэмдэг илэрдэггүй. Гэхдээ шулуун гэдэсний хавдар тодорхой хугацаанд тогтсон хурдаар өсч томордог учраас байнга үзлэгт ордог бол хавдрын өмнөх ба эхэн үед илрүүлэх боломжтой. Колоректаль хорт хавдрын 80%-д эхлээд хоргүй хавдар, полип илэрдэг, үүнийг цаг тухайд илрүүлж мэс ажилбар хийвэл хорт хавдраас бүрэн сэргийлж чадна. Эс тэгвэл 8-10 жилийн дараа хорт хавдар болж хувирдаг. Иймээс шинж тэмдэггүй үед цаг тухайд нь скрининг хийвэл зохино. 
*  Гэр бүлийн гишүүд, хамаатан садны хүмүүсээс энэ өвчнөөр өвчилсөн эсэхийг асууж лавла. 45-75 насны хүмүүс дунд зэргийн эрсдэлтэй бүлэгт багтдаг. Хэрэв танай хамаатан хортой болон хоргүй хавдар туссан бол та өндөр эрсдэлтэй бүлэгт багтана. Эмэгтэйчүүд урт насалдаг тул колоректаль хорт хавдар тусах нь олонтаа.
*  Колорактал хорт хавдар хүндэрсэн үед цустай баах, өтгөний бүтэц өөрчлөгдөх, хүндрэх хугацаа өөрчлөгдөх, гэдэс өвдөх, цус багадах зэрэг шинж тэмдэг илэрдэг.
*  Тамхи бүү тат, электрон тамхи ба вейп, кальян энд мөн хамаатай. Тамхи татах нь бүдүүн ба шулуун гэдэсний хорт хавдар тусах эрсдэлийг 2,5 дахин нэмэгдүүлдэг аж. Хэрэв архи уудаг, улаан мах их иддэг бол эрсдэл улам ихэснэ. Түүнчлэн хөдөлгөөн багатай амьдралын хэв маяг баримталдаг, таргалалтай хүмүүст ийм хавдар тусах нь элбэг. 
*  Эрүүл хооллож биеийн жинг нормд барихыг хичээ. Мөн хиам ба зайдас, утсан мах идэхээ болих ёстой. Хөдөлгөөнийг эрхэмлэ, 7 хоногт 2,5-5 цагийг спорт, дасгал сургуулилт хийхэд зориул. Эсвэл явган алхах буюу бүжиглэ, усанд сэл, гүй.... 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top